Худалдаа менежментийн ухаалаг шийдэл
Бид сүүлийн үеийн технологийн шийдлийг ашиглаж хэрэглэгчиддээ үнэ цэнийг бий болгоход оршино.
RFID чипийг Монголдоо үйлдвэрлэгч болж бүх салбарт шийдлээ илүү хямд зардалаар нэвтрүүлэх боломжтой болгох.
15 метрийн зайнаас тооллогоо та хүссэн цагтаа хийх боломжтой болно. Бүр өдөр бүр хийсэн ч болно.
Бараа бүрээр бус харин борлуулалт бүрээр илүү хялбар бүртгэнэ.
Үлдэгдэл, насжилт, бэлэн мөнгө, тооллогын гээд төрөл бүрийн тайланг цаг алдалгүй харах боломжтой болно. Мөн хянах самбараасаа ч илүү хялбар мэдээлэл харах боломжтой.
Орлого, зарлага зэрэг бүхий л төрлийн шилжилт хөдөлгөөнийг илүү хялбар бөгөөд илүү өндөр нарийвчлалтайгаар хянах болно.
2019 оноос эхлэн анх үндсэн хөрөнгийн тооллогын системийг хувийн компани, их сургуулиудад болон номын сангуудад нэвтрүүлэн ажлын гараагаа эхлүүлж байсан түүхтэй билээ. Өдгөө 4 дэх жилдээ энэхүү технологийн шийдлээрээ дамжуулан байгууллагуудад ихээхэн хүндрэл бэрхшээл учруулдаг тооллогын асуудлыг шийдвэрлэн, бодит үр дүнг, үнэ цэнийг бий болгосоор байна.
Chipmo нь орчин үеийн Radio Frequency Identification /RFID/ буюу Радио Долгион Илрүүлэх технологийн шийдэл ашиглан худалдааны бизнес эрхлэгчдэд үнэ цэнэ үүсгэхээр зохион бүтээгдсэн систем юм. Товчхондоо, хэрэглэгчид электрон чипний тусламжтайгаар бүх барааг удирдах, хянах, мөн борлуулалтаа нэмэгдүүлж илүү үр ашигтай ажиллах бодит боломжууд нээгдэх юм.
Бид харилцагчдынхаа сэтгэл ханамжийг хамгийн түрүүнд тавьж ажилладаг хамт олон байна.
Чанарыг эрхэмлэдэг хамт олон учраас бид MNS ISO/IEC 29160 : 2021 стандартын дагуу ажиллаж байна.
Монгол улсын бизнес эрхлэгчдийн онцлогт тааруулан бид үргэлж шинэлэг шийдлүүд боловсруулсаар байна.
Бид хэзээ ч зогсохгүй, байнга ажилдаа өөриймсөг ханддаг хамт олон байна.
Орчин үеийн шинэлэг шийдэл дээр тулгуурлан бид бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдэдээ цаг алдахгүй хүргэж байна.
Ямар ч асуудал тулгарсан бид үргэлж асуудлыг өөдрөгөөр харж шийдвэрлэхийг хичээдэг эерэг, эрч хүчтэй хамт олон байна.
Гүйцэтгэх захирал
Борлуулалт хариуцсан менежер
Үйл ажиллагаа хариуцсан менежер
Програм хангамж